АН-аас нэр дэвшигч Д.Баттүвшинг хүний үхэл хагацлаар улстөр хийхгүй байхыг сануулжээ

2020 оны 10 сарын 15

Өмнөговь аймагт бие даан нэр дэвшиж байсан  М-ийг  түүний сонгуулийн менежер хийж байсан Б гэгч  согтуугаар машин  жолоодож  ухрах үйлдэл хийхдээ  мөргөж амь насыг нь хохироосон  хэрэг гараад байна. Сошиал орчинд нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх улстөржсөн мэдээлэл цацагдаж байгаад  талийгаачийн ар гэрийнхэн эмзэглэж буйгаа илэрхиийлжээ. 

Тодруулбал  амь хохирогч М-ийн  эхнэрийн дүү Нямцэрэнгийн Адьяацэрэн   хүргэн ахынхаа үхлийг улс төржүүлж, МАН-ын нэр дэвшигч нэгнийхээ аминд хүрлээ гэдэг худал мэдээлэл тараасан АН-аас нэр дэвшигч Д.Баттүвшинд   хандан “Хүний үхэл хагацлаар улс төр хийх тухай яриа гаргахад анхааруулж хэлсэн гуйсан ш дээ. Монгол хүний жудаг ёс хаана байна” хэмээн  нүүр хуудаснаа  бичсэн  байна. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.