Өнөөдрөөс орон сууц, сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн халаалт эхэлнэ

С.Гандэлгэр
2021/09/15

Өнөөдөр буюу 9-р сарын 15-наас эхлэн халаалт өгч эхэлнэ. 

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны наймдугаар сарын 23-ны тушаалаар Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг есдүгээр сарын 15-наас, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Харин аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг аравдугаар сарын 1-нээс, дуусах хугацааг тавдугаар сарын 1-ний өдрөөр тус тус тогтоосон.

“УБДС” ТӨХК-ийн хувьд төв шугам тоноглолд хийхээр төлөвлөсөн засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан. Орон сууцны халаалтын хуваарийг гаргаж Дулааны Цахилгаан Станцуудын үндсэн тоноглолыг ажиллагаанд залгах бэлтгэлийг хангаад байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна