ЭМЯ: 22:00 цагаас хойш хатуу хөл хорих санал гаргалаа


Эрүүл мэндийн яамнаас  /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2021.09.17/ мэдээлэл хийлээ. 

Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор 22:00 цагаас  хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-аас гаргалаа.  

Учир нь үйлчилгээний байгууллагууд  халдвар хамгааллын дэглэм, цагийн хуваарийг мөрдөхгүй, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болох хурим, найраас үүдэлтэй халдварын голомт гарсаар байгаа  байгаа учраас халдварын тархалт нэмэгдэж байгаа гэв.

Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалтыг 20 хувь бууруулна  гэж тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 56 мянган хүн гэрээр эмчлүүлж байна.  




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.34
    2021/09/18

    шаалцаарай. 8 саяар эмчилээд бсан 160 мянга болсоноо тайлбарлаа. тэрнийх нь тал нь өрхийн эмнэлгийн зардалуу хаха

    Хариулах
  • 66.181.178.68
    2021/09/17

    Ор олдохгүй байна гээд байгаа мөртлөө хотын захиргааны байранд дэлгэсэн жирэмсэн ээжүүдэд зориулсан орнуудаа хураадаг нь яаж байгаа юм бол. хотйн захиргааны байрны газарт шунах дарга нарын шунал ор хайх иргэдээс нь илүү юм аа.

    Хариулах
  • 66.181.160.56
    2021/09/17

    Боксын холбоо, ХӨСҮТ мэдээлэл өгөх болохоор нээх олон хүмүүс урд суухийн, яаж бгаан бол... та нар юу гэж бодож бна, уг нь хэвлэл мэдээллийн ажилтан л байхад болмоор санагдхийн

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/09/17

    Баар цэнгээний газруудаа бүр хаагаачээ эхлээд. Нийгэмд муу зуршил дагуулж байгаа юмнудыг хааж эхэлэ

    Хариулах
  • 202.126.90.62
    2021/09/17

    Хариулах
  • 122.201.31.102
    2021/09/17

    ehleed 10 jil ih deed surguuli tsetserleg kollejee karentil

    Хариулах