“Фантастик” продакшн Хятадын найруулагчид татгалзсан хариугаа монгол бичгээр бичиж илгээжээ

2020 оны 10 сарын 23

Хятадын кино зохиолч Ху Чуаншань Халхын голын дайны ялалтад Хятад хүн нөлөөлсөн гэх утгатай киног монголын “Фантастик продашн”-тай хамтран хийх санал ирүүлжээ.

Тодруулбал, Жао Лу гэх хятад цэрэг стратегийн чухал мэдээллийг Зөвлөлтийн Улаан Армийн тагнуулын ангид өгч, улмаар Жуков, Чойбалсан нарт Квантуны армийн талаарх нууц мэдээллийг тайлж өгдөг гэх зэрэг үйл явдал зохиолд тусгагдсан байна.

Харин “Фантастик продашн”-ын залуучууд тус зохиолыг Монгол Улс, үндэстний түүхийг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагатай байна хэмээн үзэж татгалзсан хариу илгээжээ. 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 26
202.126.89.243
Zochin

GOOD

2020 оны 10 сарын 26
202.9.40.121
Zochin

Mundag

2020 оны 10 сарын 25
66.181.161.49
Түмээ

Залуучууд мундаг бна. Эх оронч үзэл сайхан бна