Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтыг маргааш зохион байгуулна

2020 оны 10 сарын 24

Орон нутгийн сонгуулиар саналын тоо нь тэнцсэн нэр дэвшигчдийн нэмэлт санал хураалт аравдугаар сарын 25-ны Ням гарагт зохион байгуулагдах юм.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулах",  78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр явуулна” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтыг аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 тойрог, нийт 62 тойрогт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх ба сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах юм.

Эх сурвалж: СЕХ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.