Газартай холбоотой асуудлыг ЦАХИМААР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ боллоо


Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулсан газрын зөрчил маргаантай холбоотой асуудлаар “Цахим шилжилт- Хамтын шийдэл”  хэлэлцүүлэгт оролцлоо.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд Газар зохион байгуулалтын албаны цахим шилжилтийн талаарх мэдээллийг танилцуулах, хороо бүрд тулгамдаж буй газрын асуудлыг ИТХ-ын Төлөөлөгчидтэй хамтран шийдэх гарц гаргалгааг хэлэлцэн, шийдэлд хүрэх юм.

Иргэд газартай холбоотой асуудлаа egazar.gov.mn сайтаар нэвтрэн шийдэх боломжтой болсон төдийгүй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид тойрогтоо тулгамдаж буй  газрын асуудал болон төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах нөхцөл бүрдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна