Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэхгүй, ЦААШИД ОЛГОХГҮЙ


2022 оны төсөв болон холбогдох эдийн засгийн асуудлаар сангийн сайдаас тодрууллаа. 

Сангийн сайд  Б.Жавхлан: "НӨАТ маань 180 улсаас 150 гаруй улсад нь байдаг сонгодог татварын тогтолцоо. НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь байдаг, үүнийг нэмэхгүй. 

НӨАТ хамрагдалтыг нэмэх нь төрийн бодлого байх хэрэгтэй. Нэг хөшүүрэг нь буцаан олголт. Энэ нь 80,90 хувьтай болоод ирэх үед энэ буцаан олголтыг тэглэх хэрэгтэй. Буцаан олголт хийх шаардлага байхгүй. 

Эдийн засаг аа тэлэхэд байгаа онож бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Яг юу эдийн засгийн тэлэлтийг хязгаарлаад байгаа юм бэ ? Манай орны хувьд дэд бүтцийн гурван асуудал, дээрээс нь төрийн захиргааны асуудал дэд бүтэц дотроо эрчим хүч, дулаан, хилийн ялангуяа экспортын нэвтрэн өнгөрүүлэх чадвар, хурд асар удаан байна. Энэ гурван дэд бүтцийн асуудал бас төрийн захиргааны шийдвэр, тодорхойгүй, хүнд суртал ихтэй, татвар шалгалт, маш олон хүнд суртлын тогтолцоотой энэ дөрвөн асуудал л эдийн засгийн тэлэлтийг хязгаарлаж байгаа" гэв. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.126
    2021/10/13

    Uneheer teneg bodlogo yarij bn,NUT iin butsaan olgoltiig baihgui bolgoh yam bol,nut uu tuldug gazargui bolj avilgal chini diildehee baigaad butsaad ereed on ruugaa ochino shuu bolovsrol muutai hun yam

    Хариулах
  • 64.119.24.90
    2021/10/12

    Тэгвэл цалин тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй. Юмны үнэ өсөөд өнөөгийн мөнгө чинь цаас болоод байгаа юм биш үү?

    Хариулах
  • 202.9.41.5
    2021/10/12

    Хардаа тэнэг хүн байна!!! Хахаха!!

    Хариулах