Т.Аюурсайхан: Нүүрсний хэрэгт удаан хугацаанд гүтгүүлж явж байна

Zuv.mn
2023/09/12

"Нүүрсний" хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өглөө эхэлсэн. Дээрх 11 хүн нийт 23 өмгөөлөгчтэйгөөр шүүх хуралд оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзах саналаа ирүүлсэн юм. Харин Т.Аюурсайханы өмгөөлөгч шүүгчээс татгалзах шаардлаггүй гэдгээ илэрхийлсэн юм. Мөн шүүгчдэгч Т.Аюурсайхан “Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайчдыг илчлэхэд зориулна” хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Хэлэлцүүлгийн завсарлагаар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Бусад 11 хүний асуудлыг би мэдэхгүй. Би бол ямар ч буруугүй. үнэн мөнөө олчихье гээд бүх албан тушаалаасаа татгалзсан хүн шүү дээ. Нүүрсний хэрэгт удаан хугацаанд гүтгүүлж явж байна" гэсэн хариулт өгсөн юм. 

Урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цаг хүртэл хойшиллоо. Бид мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.35
    2023/09/13

    Ene nuursnii hulgai ntre zogsooj il Tod bolgood. Karat uls shig 3.2 say barrel tos jildee olborloj Mongol hun bolgon Husseneeree amidrah bolomj bn.

    Хариулах