Б.Ганхуягийн "Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдээс татгалзах" хүсэлтийг Прокурор хүлээж авсангүй

Zuv.mn
2023/09/12

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох, "Нүүрсний" гэх хэргийн шүүх хурлын эхний хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Б.Ганхуяг эхний үг хэлэх эрхээ эдлэхдээ "Шүүх хурлын хуваарь өнгөрсөн наймдугаар сарын 1-нд гарсан байна. Гэтэл надад итгэл алга. "Наймдугаар сарын 1-нд хэрэг хуваарилахад Б.Халиун таарчихсан юм аа" гэдгийг батлах баримт гаргаад ирвэл хамаа алга. гэтэл тийм юм алга. Би ингэхээр яаж итгэх вэ. Ялын тогтоол нь бичигдчихсэн байна гэж байна. Тэгвэл би тийм юм руу яах гэж орох юм бэ" гэж байр сууриа илэрхийлээд нийт шүүгчдээс татгалзсан. 

"Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдээс татгалзах" түүний хүсэлтийг Прокурор хүлээж авсангүй. 

Хүлээж аваагүй шалтгаанаа прокурор "Хэрэг шүүгч Б.Халиунд хуваарилагдсан гэж үзэж байна. Яллагдагч Б.Ганхуяг та бол хууль зүйн туслалцааг хоёр өмгөөлөгчөөр дамжуулж эдэлж байгаа. Шүүхийн системээс татгалзах боломжгүй. Тиймээс яллагдагч Б.Ганхуяг шүүгчээс татгалзах хүсэлт үндэслэлгүй байна гэж үзэж байна" хэмээн, хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзлаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.238
    2023/09/13

    Прокурорын түмэн зөв. Шүүх ажлаа үргэлжлүүлэн явуулах ёстой. Хулгайч,луйварчид цаг хожих гэж л шүүгчээс татгалзлаа гэдэг болсон шүү дээ. Хулгайч нар хуцаж байгаа юм шүү.

    Хариулах