Ким Жон Уны ОХУ дахь айлчлалд яагаад дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байгаа вэ

Х.Батсайхан
2023/09/13

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун албан ёсны айлчлал хийхээр өчигдөр ОХУ-д очоод байгаа билээ. Өчигдөр тэрбээр Приморийн хязгаарын Амбан захирагч Олег Кожемяко, Байгалийн баялгийн сайд Александр Козлов нартай уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлсэн байна. Энэ үедээ “Албан ёсоор айлчилж байгаа нь ОХУ-д өндөр ач холбогдол өгч байгаагийн шинж” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Ким Жон Ун ОХУ-д 2019 оноос хойш анх удаа ирж байгаа нь энэ юм. Одоо тэрбээр Ерөнхийлөгч В.Путинтай уулзах ч болох газар, цагийг нь нууцалж байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков айлчлалын талаар мэдээлэл өгөхдөө удирдагчдын уулзалт “Алс Дорнодод болно” гэхээс өөр үг хэлээгүй юм. Хэлэлцээрийн сэдэв, яригдах асуудлууд ч нууц байгаа юм. ОХУ-ын зарим хэвлэлд Ким Жон Ун айлчлалынхаа хүрээнд “Восточный” сансрын буудалд зочилно гэж мэдээлсэн ч албан ёсны эх сурвалжаар баталгаажаагүй байгаа юм.

Хоёр удирдагчийн уулзалтад дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байгаагийн учир нь, БНАСАУ бол эдийн засгийн хувьд хүчирхэг биш ч цэрэг армийн хувьд ОХУ-ын хүчирхэг хамжаа, Украины дайны өрнөлд нөлөө үзүүлэхүйц тоглогч юм.

АНУ Пеньяныг Москвад зэвсэг нилүүлж байгаа гэж хардсан мэдээллийг цацсаар ирсэн. Тэгвэл энэ хардлага нь бодит ажил хэрэг болох магадлал үүсэж буй тул АНУ-ын хэвлэлүүд В.Путин, Кимийн ярианы гол сэдэв зэр зэвсгийн асуудал байх болно хэмээн бичиж байгаа юм.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.