Даян аварга Н.Батсуурьд холбогдох хэргийг прокурорын газраас шийдвэрлэжээ

Zuv.mn
2023/09/14

Улсын ерөнхий прокурорын газраас Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг шалгаж, шийдвэрлэжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т  заасан “...бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх...” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 /Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих/-д заасны дагуу 500 мянган төгрөгөөр, аймгийн цолтой нэг бөхөд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.

 Харин улсын цолтой нэг бөхийн "барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан" гэх асуудлыг холбогдох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ. Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг сахиагүй, өрсөлдөгч бөх, наадамчин үзэгч олныг үл хүндэтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог тул холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бөхчүүдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн дээрх зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах талаар Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Дээр дурдсан буюу "Улсын цолтой нэг бөхийн "барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан" гэх асуудлыг холбогдох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ" хэмээсэн нь даян аварга Н.Батсуурьд холбогдох асуудал юм. Өөрөөр хэлбэл, түүнийг наадмын дараа унасан бөх рүүгээ салаавч гаргасан гэх цуурхал тарсан бол тэр нь хуулийн байгууллагаар тогтоогдоогүй байна.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.139
    2023/09/15

    ҮЙЛ ХИЙСЭН БОЛ ҮР НЬ ЗААВАЛ ГАРНА.БУДДА.

    Хариулах
  • 43.228.130.188
    2023/09/15

    мөн ч бялдууч юмаа прокурорууд салаавч биш юмаа гэхэд атагсан гар юуг илэрхийлээд байнаа ална шүү гэж ойлгох байлгүй эсвэл аавтайгаа нийлж замын цагдаа зодно энэ хүнд Монгол улсын хууль үйлчилэхгүй гээд зарлаж тунхаглах хэрэгтэй хуулийнхан

    Хариулах
  • 139.5.219.176
    2023/09/15

    Батсуурь бяртай дээр нь зальтай юмаа олон удаа зүгээр өнгөрөхгүй ээ нотлох юм мөд гарнаа олон хүний дургүйг хүргэсэн бүүр хатуугаар хариу нь ирэх болно

    Хариулах