Алслагдсан дүүргийн нийтийн тээврийн үйлчилж эхлэх хугацааг урагшууллаа

Zuv.mn
2023/09/19

Алслагдсан бүс нутгийн иргэд хотын төв рүү ирэхэд хол зам туулдагтай холбоотойгоор Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах хорооноос Нисэх, Яармагийн чиглэлд автобусыг өглөө 06.00 цагаас үйлчилгээнд гаргах шийдвэр гаргажээ. Ингэснээр Нисэх-Ард кино театр, Нисэх-Хүнсний IV дэлгүүр, Нисэх-120 мянгатын чиглэлд үйлчилгээнд явдаг 42 автобус өглөө 06.00 цагаас эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн байна.

2019.09.19-ны өдрөөс эхлэн дараах чиглэлийн автобус 06.00 цагаас иргэдэд үйлчилнэ.

  • Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр",
  • Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр",
  • Ч:77 "Нисэх-Яармаг-120 мянгат" чиглэлд нийт 42 автобусыг өглөөний 06:00 цагаас эхлэн үйлчилгээнд гаргаж, хүртээмжийг нэмэгдүүлэх цагийн зохицуулалт хийхээр боллоо.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.140
    2023/09/19

    Tахилт ганц чиглэлтэй байх юм үүнийг шийдэж өгнө үү маш удаж ирдэг ирээд л дүүрэх дараагийн буудалд зогсох аргагүй л

    Хариулах
  • 202.21.107.21
    2023/09/19

    Хан Уул дүүрэгийн чиглэлд явдаг 34,45 дугаарын автобусууд өглөөд Сапоро дээр зогсохгүй дүүрэн хүнтэй ирээд явчих юм өглөө 7,8 цагт богино эргэлтээр автобус гаргаж болохгүй юу

    Хариулах