Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
2023 оны есдүгээр сарын 20-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ:
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
2023 оны есдүгээр сарын 20-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +17...+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна