Азебайжан улс Уулын Карабах руу цэрэг орууллаа

Zuv.mn
2023/09/20

-Азербайжан, Армены хооронд том дайн дэгдэв үү-

Азербайжан улс Уулын Карабах дахь алан хядагчидтай тэмцэх нэрээр цэрэг оруулжээ. Тэрхүү алан хядагчид нь армен гаралтай салан тусгаарлах үзэлтнүүд бөгөөд тэднийг дарж дуустлаа цэргээ гаргахгүй гэсэн хатуу байр суурийг Азербайжан улс илэрхийлж байгаа юм.

Одоо тус бүс нутагт ширүүн тулалдаан болж, хүмүүс амь насаа алдаж байна.

Уулын Карабахад Армен, Азербайжан улсууд хамгийн сүүлд гурван жилийн өмнө дайтаж байсан бөгөөд Азербайжанд ашигтайгаар дуусаж байсан юм. Гэхдээ яг дайн биш ч томхон хэмжээний зэвсэгт  мөргөлдөөн байнга гарч байв.

Армен Азербайжан улсууд Уулын Карабахын асуудлаар ЗХУ задран унасны дараа 1990-ээд оны эхээр анх удаа дайтаж байсан бөгөөд сүүлд 2020 онд тус бүс нутгийн ихэнхийг Азербайжанд хамааруулж, ОХУ, Туркийн энхийг сахиулагчид орж сууснаар байдал намжаад байв.  

Харин энэ удаа Бакугийн эрс мэдэгдлээс үзэхэд дайн өмнөхөөс ч томрох магадлал өндөр байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна