Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” А/862 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газартай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоогоор энэ оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Г, Э нар нь хувийн тээврийн хэрэгслээр 22 ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна