Азербайжан улс Уулын Карабах дахь салан тусгаарлах үзэлтэй арменуудыг дарахаар цэрэг оруулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг үйл явдлын дараа арменчууд нийслэл Ереван хотынхоо төв талбайд Азербайжаны үйлдлийг эрс буруутгахын хамт Уулын Карабах руу цэрэг оруулахыг төр засгаасаа шаардан жагсжээ. Тэд элэг нэгт ахан дүүсээ хамгаалахыг шаардаж байсан байна.
Түүнчлэн Ереван дахь ОХУ-ын ЭСЯ-ны гадна жагсаж, Азербайжаны эсрэг өргөн хэмжээтэй цэргийн ажиллагаа явуулахыг шаардсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна