БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Синьво Юань" ХХК-ийн захирал цагдаад их хэмжээний хахууль өгөхийг завджээ

Zuv.mn
2023/09/20

Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт тусгай арга хэмжээ зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай “Синьво Юань” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлжээ.

Хойшлуулшгүй ажиллагааны үед уг компанийн захирал "Н Н" гэгч нь цагдаагийн мөрдөгчид боодолтой мөнгө буюу хахууль өгөхийг завдсан байна. Алба хаагчид дээрх үйлдлийг газар дээр нь баримтжуулан, хууль бус үйлдлийг нь таслан зогсоожээ. "H H" гэх этгээдийн авлигад өгөхөөр завдсан мөнгөн дэвсгэрт, гадаад валют зэргийг хууль, журмын хүрээнд хураан авч, хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлж байна.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  "Синьво Юань" ХХК нь Улаанбаатар хотод самарны ясны түлшний үйлдвэртэй гэх мэдээлэл байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.21
    2023/09/21

    Zuv mash sain baina ! Yamar turliin ( Himiin bodis ) yund ashiglah gej baisaniigeen Togtooh hergtei shuu !

    Хариулах
  • 37.166.34.45
    2023/09/20

    Монголд ийм шудрага хүмүүсийг алдаршуулж урамшуулах хэрэгтэй.

    Хариулах