Эрдэнэбүрэнгийн УЦС-ын газарт байгаа иргэдэд 9.2 тэрбумыг олгоно

Zuv.mn
2023/09/20

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулж, мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 аймагт ажиллаад байна. Энэ сардаа үлдсэн аймгуудад ажиллаж дуусна. 2024 оны аравдугаар сарын 1-ээс өмнө ирэх оны төсвийг УИХ-д өргөн барих хуулийн хугацаатай.

Үүнээс өмнө орон нутгийн иргэдтэй уулзаж тухайн орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын саналыг авч байгаа юм.

Энэ үеэр олон "гацсан" Эрдэнэбүрэнгийн 100 МвТ-ын усан цахилгаан станц  ажил нь эхэлсэн. Одоо Эрдэнэбүрэнгийн УЦС-ын эдэлбэр газарт байгаа иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор 9.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж байна. Энэхүү төсөл иргэдийн ч, төр засгийн ч дэмжлэгтэйгээр явах ёстой гэдгийг онцоллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна