Азербайжан улс өчигдөр Уулын Карабахад цэрэг оруулж, Ерөнхийлөгч нь “Тэнд үүрлэсэн армен гаралтай салан тусгаарлагч, алан хядагчидтай тэмцэнэ, дуусгатлаа зогсохгүй” гэж мэдэгдсэн билээ. Бакугийн гэнэтийн, мөн эрс шийдэмгий байдлаас болж Армен, Азербайжантай хиллэдэг улсууд, тэр тусмаа хоёулантай нь хил залгадаг Иран улс үүнд багагүй балмагдсан. Тэгвэл гэнэт эхэлсэн цэргийн ажиллагаа эхэлсэн шигээ гэнэт зогсжээ. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев цэргийн ажиллагаа эхэлснээс 24 цагийн дараа зорилго бүрэн хангагдсан гэж үзээд ажиллагааг зогсоосон юм.
Тэгвэл энэ үйл явдлын ач холбогдлыг шинжээчид ОХУ Армен төдийгүй Азербайжанд хүч нөлөөгөө алдсаны шинж гэж дүгнэж байна. Тодруулбал, Армены эрх ашгийг хамгаалж байсан ОХУ арменчуудын өөрсдийнх нь хүсэлтээр зөнд нь хаясан болохыг харууллаа гэжээ.
Армен Азербайжан улсууд 1991 оноос хойш хоорондоо нэг бус удаа дайтсан бөгөөд сүүлд 2020 онд дайтахад ОХУ Арменыг, Турк Азербайжаныг өмгөөлөлдөө авч, маргаантай бүс нутагт тэнцүү тооны цэргийг энхийг сахиулагч нэрээр байршуулснаар байдал намжсан юм. Түүнээс хойш арменчууд ОДКБ буюу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас татгалзаж, хамтарсан сургуулилтад оролцолгүй татгалзах зэрэг байдал гаргаснаас өнөөдрийн нөхцөл үүсжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна