Төрдөө адлагдсан одонтой ээжүүд бухимдлаа илэрхийллээ

Zuv.mn
2023/09/21

Нийслэлийн зүгээс автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлсэн нь ТҮЦ эрхлэгч иргэдийг бухимдуулаад байгаа юм. Тэгвэл үүнийг эсэргүүцэж ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос  мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ТҮЦ-ээр амьжиргаагаа залгуулдаг одонтой ээжүүдийн төлөөллөөс БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхөөс дүүргийнхээ одонтой ээжүүдийг дэмжиж ажиллахыг хүссэн юм.  Мөн тэдний зүгээс “ТҮЦ эрхлэн амь залгуулж буй бидний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нь өнгөрсөн хугацаанд өөрсдөдөө ажлын байр бий болгон амьдрах эрхийнхээ төлөө зүтгэж байгаа. Гэвч төр засаг солигдох бүрд биднийг ялгаварлан гадуурхаж гүтгэж, доромжилж, дээрэлхэж, басамжилж, тохуурхаж байгаад бид гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгаад эсэргүүцэж, тэмцэж болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.  

 

 

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.234
    2023/09/21

    Ta buhen adlagdaaguiee Buh talaar demjine ЦЕх байгуул

    Хариулах
  • 77.205.21.151
    2023/09/21

    Turgen uilchilgeenii tsegees uur xiij bolox olon turliin ajil mergejil baina shuu dee zaaval ene xotsrogdson xuuchirsan zavaan boxir zuilteigee zuuuraldaad baigaa yum be odontoi eejuudee

    Хариулах
  • 59.153.113.199
    2023/09/21

    Ажил, үйлчилгээгээ үргэлжлүүлэх өөр боломжийн газар олгох байдлаар асуудлыг шийдэж болохгүй байсан юм байх даа

    Хариулах
  • 66.181.177.190
    2023/09/21

    tvvts nar hamgiin huuli bus ym zardag shdee

    Хариулах