АЭХ-ны ерөнхийлөгчид "М-Ойл"-ын Б.Пунсалмаа өрсөлдөнө

Zuv.mn
2023/09/21

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар болсон билээ. 

Тус чуулганаар  АЭХ-ны тэргүүнийг сонгох бөгөөд одоогийн дэд тэргүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон "М-Ойл" группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа нэр дэвшиж байна. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон 350 гаруй төлөөлөгч энэ чуулганаар шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилийн босгон дээр АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн тэргүүлэх вэ гэсэн асуулт ийнхүү хариулттай болох гэж байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох Сонгуулийн хорооны баталсан журмаар бол нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор бүртгүүлэх ёстой.  

АН-ын эмэгтэйчүүдийн байгууллага энэ удаад ямар нэгэн гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй, нэр цэвэр, нийгэмд нөлөө бүхий улстөрчийг тэргүүнээрээ сонгох ёстой гэлцэж байгаа. Дээрх шалгуурт  нэр дэвшигчдээс хамгийн их дөхөж очих хүн бол  АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа юм. Түүний хувьд, “Mongol made”-ийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “М ойл”-ын эзэн, “Шарк” гэдгээрээ танигдсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хөрөнгө орлогоо 85 тэрбум хэмээн мэдүүлж байсан нэгэн. Элдэв гэмт хэрэгт нэр холбогдож байгаагүй, санхүүгийн хувьд бие даасан, аль нэг бүлэглэл, фракцид харьяалагддаггүй, эмэгтэйчүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрийг хувиасаа санхүүжүүлж ирсэн нь түүний давуу тал болж байгаа юм. Тус холбооны ерөнхийлөгч хэн болох нь ирэх УИХ-ын сонгуульд АН эмэгтэйчүүдэд чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэх нь тодорхой болох учраас ч ийнхүү няхуур хандаж байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.