"Эрдэнэт" үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн ажилтан энэ сарын 18-нд хүхрийн хүчилд хордсон тухай мэдээлэл бий. Тодруулбал, осолд орсон ажилтан эрэгтэй бөгөөд нисдэг тэргээр Улаанбаатар хот руу хүргэгдэн ирсэн талаар мэдээллийн эх сурвалжаар цацагдаад байгаа. Тэгвэл энэ талаар тус үйлдвэрийн албаны эх сурвалжаас тодруулахад "Баяжуулах үйлдвэрийн даргаас тодруулсан. Тухайн ажилтны биеийн байдал тогтворжсон. Химийн бодист хордсон нь үнэн ч, тэр нь хүхрийн хүчил биш гэдгийг мэдэгдсэн" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна