Хан-Уул дүүрэгт байрлах 18-р сургуулийн зургадугаар ангийн 10-11 настай 21 сурагч юунаас ХОРДОЖ, зарим нь эмнэлэгт хүргэгдсэн асуудлыг Зөв.мн сайт дөнгөж сая шууд дамжуулан хүргэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө газар дээр нь ажиллаж, сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдлээ. Ингэснээр түрээсийн хүрэлцээгүй байранд хичээллэж байсан тус сургуулийн сурагчид маргаашнаас нь эхлэн цахимаар хичээллэж эхлэх юм.
Урьдчилсан мэдээллээр хүүхдүүдийг газ үнэрлэсэн байж болзошгүй гэх таамаг байгаа ч батлагдаагүй гэдгийг газар дээр нь ажилласан албаны эх сурвалжууд мэдээллээ.
Хүүхдүүд юунаас болж хордсон нь шинжилгээгээр тодорхой болох бөгөөд мэдээллийг бид хүргэн ажиллах болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна