ОХУ-ын Засгийн газар хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хоригложээ.
Дотоодын зах зээлээ тогтворжуулж, зөвшөөрөлгүй экспортыг бууруулах үүднээс энэхүү хоригийг хийж байгаа аж.
Энэ хориг нь Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армен, Киргиз зэрэг орнуудад Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй шатахуунд хамаарахгүй гэж мэдэгджээ.
"Түр зуурын хязгаарлалт нь шатахууны зах зээлийг дүүргэх, улмаар хэрэглэгчдийн үнэ буурахад нөлөөлнө" гэж Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна