Хордлогод орсон сурагчдын биеийн байдал дээрдэж байна

Х.Есү
2023/09/22

Хан-уул дүүрэгт байрлах 18-р сургуулийн 30 гаруй сурагч хордож, зарим нь эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

6-р ангийн сурагчид бөөлжиж суулгасан байдалтай 16-17 цагийн үед эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Эх нялхас дээр үлдсэн хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж, сайн байгаа гэлээ. Хүүхдүүд юунаас болж хордсон шалтгааныг тодорхойлохоор шинжилгээ авсан байгаа юм . Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна