Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Зайсангийн-Ам хэмээх газарт гурван хүн самарт яваад иргэн У нь есдүгээр сарын 8-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг есдүгээр сарын 20-ны 17:10 цагт Онцгой байдлын газарт өгчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:52 цагт очиход Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Ургах наран хорооллын оршин суугч, 39 настай эрэгтэй У Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болсон байсан тул 09.21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна