Гарцаар гарч явсан хоёр хүүхдийг мөргөсөн осол өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн.
Энэ талаар НЦУГ-аас тодруууллаа.
ЦЕГ: 2023 оны 9 сарын 21-ний өдрийн 12:41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо тахилтын 4-р буудлын явган хүний гарцаар гарч явсан хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
12-13 насны хоёр эмэгтэй хүүхдийг гарцаар гарах үед нь toyota prius маркийн тээврийн хэрэгсэл мөргөж, ослын газарт 12 настай эмэгтэй "Н" амь насаа алдсан. 13 настай эмэгтэй "Х" нь гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Энэ хоёр хүүхэд нь ЕБС-ын 122 дугаар сургуулийн сурагчид байсан. Тухайн осол гарсан газар нь сургуулиас 2км орчим зайд байсан.
Осол гаргасан жолооч 27 настай жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан байна. Урьдчилсан байдлаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн ямар нэг байдлаар мансуурсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээгээр тогтооно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.67
Utas uzehgui delgets uzehgui ayulgui baidlaa hangaj yvh tangargiig orgotsgoo
Хариулах139.5.219.176
Татаастай хүүхэн байна даа Согтуугийн гээд өмөөрчихлөө. Эрүүл хүн хүүхэд дайрах уу
Хариулах202.55.188.115
Ymr eruul hun buhel butej hot dotor 119km/h hurdrai yvhavde ugaasaa sogtuuruulah undaa hergelsn bga shd
Хариулах