Өнөөдөр УУХҮЯ-аас ОХУ шатхуун нийлүүлтээ зогсоосонтой холбоотойгоор мэдэлэл хийлээ. Энэ үеэр УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар "Улаанбаатар хотын хэмжээнд сарын дотор АИ92 2499 төгрөгөөс хэтрэхгүй. Шатахууны нөөц одоогоор байгаа. Хөдөө орон нутгийн хувьд тээвэрлэлт нэмэгддэг. Дизель түлшний хувьд сүүлийн үед үнэ нь их өсч байгаа ч өсгөхгүй байх талаас нь ажиллаж байгаа" гэлээ.
Мөн шатахууны хоногийн нөөц хангалттай байгаа ч ачилт 7-10 хоног доголдоход Монгол Улсад шатахууны нөөцийн асуудал үүсэх юм. Евро-5 ангиллын дизель БНХАУ-аас авч байгаа бөгөөд нэг тонн тутамд нь 200-300 төгрөг өсгөх магадлалтай байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна