Бид нэгэн оюутны илтгэлийг онцолж байна.
"Би Хөвсгөлийнх. Хичээл орохоос бараг сарын өмнө хотод ирсэн болохоор гэрээ, ээжийгээ их санаж байна. Харин өнгөрсөн долоо хоногт ээж эргэж ирэв. Анх удаа бие даан, гэрээсээ хол байгаа намайг ч бас ээж санасан байсан.
Ээж намайг тэврэн үнэрлээд, гэнэт царай нь хувьсхийн барайв. Найзуудтайгаа дарвин хааяа нэг тамхи сордог байсан би хотод ирээд, илүү татдаг болсон юм. Ээж надаас тамхи үнэртсэн байж. Тэгээд "Миний хүү тамхи татдаг болоо юу?! Урьд нь энхрий хөөрхөн үнэртэй байж билээ. Дахиад чамаас тамхи үнэртвэл ээж нь хэзээ ч үнсэхгүй шүү" гэж гунигтай хэлсэн. Тэр шөнө би бараг унтаагүй. Ээжийн үг миний сэтгэлд гүн туссан. Би дахиж тамхи татахгүй гэж шийдсэн. Ээжийнхээ энхрий хайртай хүү нь байж, үргэлж үнсүүлэхийг хамгийн их хүсэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна