Шувуу ажиллагааны хүрээнд БНХАУ-руу оргон зайлсан Д.Наранхүүг өнөөдөр авчирна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, АТГ, ЦЕГ-ын алба хаагчид хамтран түүнийг авчрахаар хөдөлсөн. Тэгвэл өнөөдөр түүнийг онгоцны буудлаас шууд саатуулах бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдвэрлэнэ.
Д.Наранхүүг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, "ЭТТ" ТӨҮК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамтран бусдад авлига өгөхийг завдсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн цахим хуудсаараа Д.Наранхүүтэй ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна