"Найман ишиг" гэх тодотголтой малын хулгайн хэргийг шүүх хурал ирэх аравдугаар сарын 06-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болох тов зарлагджээ. Хэргийг сануулбал, өнгөрсөн долоодугаар сарын 24-ний өдөр давж заалдах шатны шүүх хурал болж шүүгчдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон билээ. Улмаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээ авсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна