Ирак: Хуримын үеэр гал гарч, 100 гаруй хүн амиа алджээ

Х.Батсайхан
2023/09/27

Хуримын ёслолын үеэр гал гарч, 100 гаруй хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж түлэгдсэн харамсалтай явдал Иракийн Найнава мужид болжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээллээ.

Галын шалтгааныг галын наадам /салют/-аас болж гарсан гэж эхний байдлаар дүгнэж байгаа юм  байна. Ослын газар одоо гал унтраагчид ажиллаж, аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна