ОХУ газрын тосны ААН-үүдэд "Үнээ буулгахгүй бол хатуу арга хэмжээ авна" гэж анхааруулжээ

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 42 минут

ОХУ дотоодын зах зээл дэх шатахууны үнийг буулгах, тогтворжуулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний экспортоо тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байгаа билээ. Тэгвэл хориг тавигдсаны дараа буурч байсан шатахууны дотоодын зах зээлийн үнэ эргээд өссөн байна. Тиймээс Засгийн газар нь салбарын ААН-үүдэд хандаж, үнээ буулгахгүй бол хатуу арга хэмжаа авна хэмээн анхааруулжээ. 

Ерөнхий сайдын орлогч Александр Новак өчигдөр дотоодын зах зээлд ажиллаж буй ААН-үүдийн удирдлагуудтай уулзаж, "Хэрэглэгчдэд нийлүүлэх үнээ буулгахгүй бол төрөөс хатуу арга хэмжээ авах болно" гэж анхааруулжээ. 

"Биржүүд дээр уна буурсны дараа Засгийн газар жижиглэнгийн үнэ бас удахгүй буурна гэж найдлага тавьж байлаа. Гэтэл буусангүй. Цаашид энэ нзаараа байвал төрөөс хатуу арга хэмжээ авна гэдгийг анхааруулья" гэж тэрбээр хэлжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна