Зимбабве улсад явагдсан “Ертөнцийн гоо бүсгүй” шалгаруулалтад цагаан арьстай бүсгүй шилдгээр шалгарчээ. Тус улсын “The Herald” сонинд энэ талаар мэдээллээ.
Зимбабвечууд сүүлийн 22 жилд анх удаа гоо үсгүйн шалгаруулалт зохиосон нь энэ бөгөөд үр дүн нь ийнхүү санаанд оромгүйгээр гарчээ. Зимбабвегийн шинэ гоо бүсгүй Брук, Брук Жексон (Brooke Bruk Jackson) нь энэ жил 21 настай, загвар өмсдөг. Ирэх арваннэгдүгээр сард Сальвадорт болох “Ерөнцийн гоо бүсгүй” шалгаруулалтад улсаа төлөөлж оролцох юм байна.
Тэрээр улсынхаа гоо бүсгүйгээр шалгараад 10 000 ам.долларын мөнгөн шагнал хүртжээ. Түүнчлэн, орон сууцанд хоёр жил түрээсгүй суух эрх, “Эйпл” фирмийн шинэ бүтээгдэхүүн зэрэг шагнал авчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.143
Хар сармагчингууд хэзээ ч ертөнцийн сайхан бүсгүй болж чадахгүй.
Хариулах