Британийн Эзэн хааны армийн их бууны ангид алба хааж байсан 19 настай Жейсли Бекийн үхлийн шалтгааныг мөрдөх Ажлын хэсгийн дүгнэлт Британид дуулиан тариад байна. Жейсли Бек 2021 оны арванхоёрдугаар сард Вилтшир дэхь Ларкхилл баазаас нас барсан байдалтай олдсон юм. Түүний үхлийн шалтгааныг Армиас өөрөөс нь томилогдсон ажлын хэсэг гаргасан нь энэ хэргийн цаана илүү ноцтой асуудал байсан байж магадгүй гэсэн олон нийтэд хардлага төрүүлээд байгаа юм.
Тодруулбал, Ажлын хэсэг “Жейсли Бек нас барахаасаа хоёр сарын өмнөөс дээд албан тушаалтнуудынхаа бэлгийн дарамтад өртсөн. Долоо хоногийн дараа энэ асуудал үгүй болж, дарамт арилсан ч сэтгэлийн тогтворгүй байдал нь үргэлжилсээр байсан учир амиа хорлоход хүрсэн” гэж дүгнэсэн нь “Нөхцөл байдлыг зөөлрүүлсэн” гэсэн шүүмжлэл гарахад хүргэжээ. Харин охины ээж ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дарамт зогсоогүй, үргэлжилсээр амиа хорлоход хүргэсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.157
Hmm
Хариулах