Дэлхийн улсуудад цаазаар явах ял оноосон тохиолдол 2022 онд өмнөх жилийнхтэй харьцуулахад харьцангуй өсжээ. “Amnesty International” хүний эрхийн байгууллага энэ талаар мэдээллээ. Ялангуяа АНУ-д өмнөх жилийнхээс 64 хувиар өсжээ.
НҮБ-ын гишүүн 193 улсаас 54 (28%) нь цаазаар авах ялыг хууль болон практикт хэрэглэж байна. Эдгээрээс 22 (11%) нь хуульд байдагч практикт хэрэглэхээ больжээ. Хамгийн сүүлд Гана (2023), Замби (2022), Экваторын Гвиней (2022), Буркина Фасо (2018) улсууд дайн гэмт хэрэг гэх мэт онцгой тохиолдлоос бусдад цаазын ял хэрэглэхээс татгалзжээ.
Одоогоор 109 оронд цаазын ялыг хэрэглэхээ болиод байна. Папуа Шинэ Гвиней (2022), Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (2022), Сьерра Леон (2021), Казахстан (2021) улсууд хамгийн сүүлд цаазаар авах ялнаас татгалзжээ. 26 жилийн өмнө буюу 1997 онд ийм улсын тоо ердөө 64 байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна