​Хусам Бадран: Израиль улс палестинчуудад Газын зурвасаас гарахыг уриалсан нь геноцидэд бэлтгэж байгаа хэрэг

Х.Батсайхан
2023/10/10

Израиль улс “ХАМАС”-ыг Газын зурвасаас гарахыг шаардсан билээ. Тэгвэл энэ шаардлагын талаар “ХАМАС”-ын төлөөлөгч Хусам Бадран “Израиль улс палестинчуудыг Газын зурвасаас гаргахыг хүсэж байгаа нь геноцидэд бэлтгэж байгаа хэрэг” гэж мэдэгджээ.

“ХАМАС” бүлэглэл энэ сарын 7-ны өдөр Израилийн хүн ам төвлөрсөн бүсүүдэд 100 гаруй пуужингаар цохилт өгснөөр Израилтай дайны байдал үүсгэсний хариуд Израилийн арми энэ сарын 8-ны өдөр Газын зурваст суух энгийн иргэдэд хандаж, орон гэрээ орхиж гарахыг уриалсан юм. 

Өөрөөр хэлбэл, иргэдийг Газрын дундад тэнгисийн тал руу ухрааж байгаад байлдааны ажиллагаа явуулахыг зорьсон. Хусам Бадран энэ уриалгыг нь эрс шүүмжилж, “Палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг уриалж байгаа нь үндэс угсаагаар нь аймаглан устгах буюу геноцидэд бэлтгэж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн зөвхөн энэ уриалгынх нь төлөө л тэднийг шүүж болно” гэсэн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.238.26
    2023/10/11

    40 гаруй хүүхдийн толгойг тасдаж, хоолойг хэрчиж алсан чинь геноцид биш юм уу

    Хариулах