БНСУ-д насанд хүрсэн хүн бүр цэргийн алба хаах ёстой ч тив дэлхий, олимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчид, олон улсад эх орныхоо нэрийг өргөсөн урлагийнхныг хугацаат цэргийн албанаас чөлөөлөх хуулийг 1973 оноос хэрэгжүүлж байсан. Тэгвэл энэ хуулийг хүчингүй болгох асуудал өнгөрсөн баасан гарагийн Парламентын чуулганаар яригджээ.
Ер нь том тэмцээн наадмын дараа энэ асуудал байнга сөхөгдөж ярианы сэдэв болдог ч энэ удаад кибер спортын тамирчид “Ханжоу 2022” Азийн наадмын аварга болж, 18 сарын хугацаат цэргийн албанаас чөлөөлөгдөх болзол хангасан нь асуудлыг илүү хурцаар гаргаж тавих шалтгаан болсон байна.
Улс төрийн намууд Цэргийн боловсон хүчний захиргаа /Military Manpower Administration, MMA/-нд хандаж, өндөр зэрэглэлийн тамирчид, сонгодог хөгжимчдийг цэргийн албанаас чөлөөлдөг хуулиа эргэж харахыг шаардсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.179
Bugd duuchin tamirchid bolhni de hhe
Хариулах