ХАМАС бүлэглэлтэй дайтахаар зэхэж буй Израиль улс АНУ-аас 10 тэрбум ам.долларын “цэргийн” тусламж хүсжээ. Энэхүү мөнгийг олгох үйл явц одоо үргэлжилж байгаа аж.
Хууль тогтоогчид нь өдгөө ямар зэвсэглэл өгөх талаар хуралдаж амсан бөгөөд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, нисэх онгоцноос хаях зориулалт бүхий өндөр нарийвчлалтай бөмбөгүүд, 155 мм-ийн сум зэргийг өгөхөөр ярилцжээ.
Түүнчлэн Израиль улс зэр зэвсгээс гадна цэргийн тусламж хүссэн гэх мэдээлэл байна. Конгрессын зөвлөлийн дарга Майкл Макколын хэлснээр, Израиль ХАМАС-ын дайнд Ливаны “Хезболла” бүлэглэл татагдан орсон тохиолдолд АНУ цэргээ илгээх магадлалтай гэнэ.
АНУ-ын БХЯ 2,000 цэрэг Израильд тулалдуулахаар бэлтгэж эхэлсэн гэсэн мэдээллийг "Уолл Стрит Жөрнэл" цацаад байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна