Палестиний ХАМАС бүлэглэл энэ сарын 7-ны өдөр Израилийн газар нутаг руу пуужин харваж, олон зуун хүний аминд хүрснээр Израил улс тус бүлэглэлийн эсрэг дайн зарлаад байгаа билээ. Өдгөө Израилийн арми Газын зурвас руу хуурай замын цэрэг оруулахаар бэлдэж байгаа бөгөөд энэ дайн хэзээ мөдгүй эхлэх нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, Газад дайн болох нь тодорхой бөгөөд гагцхүү бусад улс татагдаж орох уу гэдэг л гол асуулт болоод байгаа юм.
АНУ-ын тухайд, Ливаны “Хезболла” бүлэглэл ХАМАС-ын талд байлдсан тохиолдолд Ойрхи Дорнод руу цэргээ илгээнэ гэсэн байр суурийг Конгрессийн зөвлөлийн дарга нь илэрхийлсэн бөгөөд энэ тохиолдолд илгээх 2,000 цэрэг аль хэдийн бэлтгэгдэж эхэлсэн гэх. Дайнд хөндлөнгөөс оролцох магадлалтай бас нэг улс нь Иран бөгөөд АНУ Газар дундын тэнгист нисэх онгоц тээгч хоёр ч хөлгөө байрлуулан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Израилийн хувьд, өмнө нь “ХАМАС”-т цохилт өгч, ХАМАС хариуд нь хаяа пуужин харвах байдлаар дайтаж байсан бол энэ удаад Йерусалимын байр суурь эрс хатуу болж, ХАМАС-ыг нэгмөсөн устгана гэж байгаа нь түгшүүр төрүүлж буй.
Шинжээчдийн үзэж байгаагаар, цэрэг зэвссгийн хүчин чадлын хувьд Израиль хамаагүй давуу бөгөөд Газар бүрмөсөн эзэлж, ХАМАС-ын сүлжээг устгах бүрэн боломжтой. Гэхдээ нөгөө талаар, энэ сарын 7-ны цохилтын хариуг барьсны дараа ХАМАС-ын дайчид Израилийн хилийн шугамыг ядах юмгүй нэвтлэн орж яргалал үлдсэн нь Израилийн армийг цочирдуулсан гэнэ.
Хэрвээ ХАМАС тэр түүхээ давтаж чадвал, дайн Газын зурваст бус, Израилийн нутагт ч үргэлжлэх нь тодорхой болно. Израиль хэдий зэвсэг сайтай ч уур хилэндээ багтарсан хэдэн сая хүн хашигдсан бяцхан талбайгаасаа үерийн ус мэт цутган гарахыг ямар ч хүчтэй зэвсэг тогтоохгүй гэж үзэх хүн олон байна.
Түүнчлэн, ХАМАС ард нь маш том дэмжлэг байгаа учраас л ийм зүйл эхлүүлэх зоригтой болсон гэсэн мэдэгдэл анхаарал татаж байгаа юм. Үүнээс гадна, Саудын Араб, Израилийн харилцаа дулаарч байсан нь ХАМАС, Ираны аль, алинд таалагдаагүй, мөн Израильд төр засгаа эсэргүүцсэн тэмцэл хурцадсан гэсэн таамгууд шигжээчдээс гарч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна