Палестиний Эрүүл мэндийн яам Газа хотын төвд байх Аль Ахли эмнэлэг пуужингийн довтолгоонд өртөж, 500 гаруй хүний амь нас хохирсон талаар мэдээллээ. Палестины тал халдлагад Израилийн армийг буруутгасан бол Израиль харин Палестины "Лалын ариун дайн" /jihad/ бүлэглэлийг уг халдлагад буруутгасан байна. Өөрөөр хэлбэл, Палестинчууд өөрсдийгөө пуужингаар харвасан гэжээ. Израилийн армийн хийж байгаа мэдэгдлээр бол "Аль Ахли" эмнэлгийг оносон пуужинг Газын зурвас дотроос харвасан гэнэ.
500 гаруй хүний амийг авч одсон халдлагын буруутан ийнхүү олдохгүй байгаа нь Палестин, Израиль аль, аль нь мэдээллийн дайныг ихээр ашиглах нь гэсэн ойлголтыг төрүүлж байна. Дашрамд, Израилийн арми сайн дурынхныг зэвсэглэж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна