Д.Амарбаясгалан: Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэгт 300 хавтаст хэрэг нээгдсэн

2023/10/18

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК, "Цемент шохой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т учирсан хохирлын эзэн холбогдогч Д.Эрдэнэбилэг нь хилээр гарсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан  ""Д.Эрдэнбилэг нь гурван тэрбум барьцаа өгч, батлан даалтад прокурорын зөвшөөрөлтэй гарсан. Гэвч батлан даалтад байх хугацаандаа хилээр гараад эргэж ирээгүй. Түүнд холбогдох хэрэгт нийт 22 хүн холбогдсон. Нийтдээ 300 гаруй хавтаст хэрэг хуулийн байгууллагад байна. Тэгэхээр энэ хэргийг шийдэхийн тулд ганц Д.Эрдэнэбилэгийг хүлээх бус хавтас хэргүүдийг эзэн холбогдогч нарт нь тусгаарлах шийдвэр гарсан. Ойролцоогоор сарын дараа шүүхээр хэлэлцэгдэх товтой байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна