Норвегийн гүнж хааны ордноос "зугтжээ"

Х.Батсайхан
2023/10/20

Зураг: Хокон, Метте Маритт, Ингрид

Норвегийн хаан Харольдын охин, гүнж Ингрид, хүү, ханхүү Хокон эхнэр Метте Маритын хамт хааны ордноос явж, Ослогийн ойролцоо бие даан амьдрах болжээ. Хамгийн сонирхолтой нь, Харольд хаан энэ талаар мэдээгүй байсан гэнэ. Хаан энэ мэдээг сонсоод цочирдсон гэж Норвегийн хэвлэлд бичсэн байна. Норвегичууд ч цочирдон гайхаж, 19 настай гүнжийн шийдвэрийг маш эрсдэлтэй хэмээн шүүн хэлэлцэж буй аж. Учир нь гүнж Норвегийн хаан ширээ залгамжлагчийн жагсаалтад эцгиййнхээ дараа бичигддэг юм байна. Тиймээс дураараа аашилж байж асуудалд орвол Хаант улсын хувь заяанд нөлөөлнө хэмээн болгоомжилж байгаа ажээ.

Гүнжийн амьдрах Грюнерлокк дүүрэг нь гудамжны зураг буюу стрит арт, донжтой баар, амьд хөгжимтэй зоогийн газар зэрэг амьдралын хэв маягаараа алдартай юм байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна