Малайзын сайд “Rolex” цагаа зарж, мөнгийг нь палестинчуудад хандивлажээ

Х.Батсайхан
2023/11/03

Малайзын шашны асуудал эрхэлсэн сайд асан Зулкифли Мохамад аль Бакри Газын зурвас дахь палестин иргэдэд туслах зорилгоор “Rolex” фирмийн цагаа дуудлага худалдаанд оруулжээ. Сайд асан тансаг зэрэглэлийн уг цагаа Саудын Арабын хаан Салман Абдель Азиз аль-Саудаас бэлгэнд авч байсан аж.

Дуудлага худалдааны анхны үнэ 8,300 ам.доллар байсан уг цаг эцсийн дүндээ 28,000 ам.доллараар зарагдаж, мөнгийг нь эзний хүслийн дагуу зарцуулсан байна.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна