Монгол оюутан АНУ-ын их сургуулиудын тэмцээнд аваргалав

Х.Батсайхан
2023/11/20

АНУ-ын Миннесота мужид өнгөрсөн бямба гарагт болсон усан спортын "Grace Goblirsch Invite" тэмцээнээс "Макаллистер" коллежийн оюутан Чарльз Батсайхан (Улаанбаатар, Монгол/Ист-Чапел-Хилл) мэлхий сэлэлтийн 100 ярдын зайд алтан медаль хүртжээ. Тэрбээр 100 ярдыг 1:00.00 минутад туулж, сургуулийнхаа ганц алтан медалийг хүртсэн байна. Дараа нь тэрбээр 200 ярдын зайд мөнгө, багийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртжээ. 


АНУ-ын их, дээд сургуулиудын дунд тэмцээн их болдог, тамирчид нь тэмцээнээс тэмцээний хооронд бэлтгэлжиж байдаг онцдлогтой.  Их дээд сургуулиуд өөр, өөрсдийн нэрэмжит тэмцээнийг хоорондоо ойр, ойрхон зохион байгуулдаг байна. Жишээ нь, энэ удаагийн "Grace Goblirsch Invite" тэмцээнийг "Густавус" коллеж "Vic Gustafson Pool"-д зохион байгуулсан бол Ч.Батсайханы "Макаллистер" коллеж "Macalester Invitational" тэмцээнийг ирэх сарын 1, 2-нд "Riley Pool"-д зохион байгуулна.       



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна