​ БНСУ-ын тэргүүн хатагтайн гоо үзэсгэлэн Британийг гайхшируулжээ

Х.Батсайхан
Өчигдөр 15 цаг 02 минут

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Их Британид айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр Британийн Ерөнхий сайд Риши Сунактай уулзаж, хамтын ажиллагаа өргөжүүлэх асуудал ярилцах бөгөөд чөлөөт худалдааны гэрээ байгуулах ажлыг эхлүүлнэ хэмээн албан мэдээнд бичиж буй. 

Тэгвэл Британийн хэвлэлд Юн Ерөнхийлөгчийн ажил хэргээс илүү эхнэр буюу БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кон Хигийн тухай мэдээллээр дүүрэн байна. Түүнд Ким Кон Хигийн ер бусын залуухан төрх, гоо үзэсгэлэн Чарльз III хааныг ч алмайруулсан хэмээн бичиж байгаа юм. 

Чарльз III хааны тухайд, өнгөрсөн тавдугаар сард титэм өмсөж ширээнд заларснаасаа хойш гаднын улсын төрийн тэргүүнийг анх удаа хүлээж авч байгаа аж. Юн Сок Ёль ч сүүлийн 10 жилд Британид албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын төрийн тэргүүн гэдгээрээ ач холбогдол өндөртэй ажлыг амжуулж буй. Харин хэвлэлүүд эхнэрийг нь ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтонтой харьцуулан бичих нь уншигчдад илүү сонирхолтой гэж үзэж байгаа бололтой.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.