"Эрүүл Дархан" хөтөлбөр Орхон суманд үргэлжилж байна


Монгол, Солонгосын нарийн мэргэжлийн шилдэг эмч нар өчигдөр /2023.7.24/ Дархан сумын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт амжилттай хамруулж дууслаа. 370 гаруй иргэн бүртгүүлсэн ч үзүүлэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч цаг сунган ажиллаж нийт 700 гаруй иргэнд зөвлөгөө өгч, шаардлагатай эмээр ханган ажиллажээ. Өнөөдөр /2023.7.25/ Орхон сумын иргэдэд үзлэг хийж байна. Үзлэг, оношилгоонд 1 настай хүүхдээс 80 настай буурайнууд хамрагдаж байна.

Сумдын иргэд тэр болгон Улаанбаатар хот орж томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлж чаддаггүй зам холоос гадна цаг авах, оочирлох, төлбөр мөнгө зэрэг хүндрэлтэй асуудал их гардаг талаар ярьж байна. Тиймээс уг ажлыг цаг үеэ олсон ажил хэмээн сайшаах нь элбэг байна.

Эрүүл Дархан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, түүний ажлын албанаас Дархан-Уул аймгийн бүх сумдад зохион байгуулж байна. Үдээс хойш Хонгор, маргааш /2023.7.26/ Шарын гол сумдад Эрүүл Дархан хөтөлбөр үргэлжлэн хүрнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна