ОХУ-ын Санкт Петербург хотын алдарт “Эрмитаж” музей Монголоос олдсон олдвор, эд өлгийн зүйлсээс бүрдсэн үзэсгэлэнг энэ сарын 27-ноос үзэгчдэд дэлгэжээ.
Үзэсгэлэнд Монголын Ноён уулаас олдсон эртний хүн гүрний үеийн түүхийн эх сурвалжууд дэлгэгдсэнээрээ онцлогтой юм байна. Нэрт аялагч, эрдэмтэн Петр Козловын мэндэлсний 160, Монгол-Төвдийн алдарт экспедицийн 100, Ноён уулан дахь Хүн гүрний үеийн булшнууд, түүнд сайтар хадгалагдаж үлдсэн эд өлгийг нээсний 100 жилийн ойд зориулан уг танхимыг нээжээ.
Музейн тайлбарлагч Наталья Сутягинагийн хэлснээр, Монгол-Төвдийн экспедицид багтаж явсан геологичид Ноён уулын булшийг ашигт малтмал эрж хайж байгаад цэвэр тохиолдлоор олж нээсэн гэнэ. Түүнчлэн олж нээх үед булсны нэлээд хэсэг нь тоногдсон байсныг ч өгүүлжээ. Одоо Ноён уулын булшийг Монгол-Оросын хамтарсан багууд судалдаг, 300 гаруй булш байгаагаас 40 орчмыг нь л судалсан гэсэн байна.
Үзэсгэлэн Эрмитаж музейн гуравдугаар давхрын 351-353 дугаар танхимд, ирэх есдүгээр сарын 29 хүртэл гарах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.105
Yag unen
Хариулах66.181.178.74
Оросууд яг л өөрсдийн гадна биеийн хулмас шигээ дотор сэтгэлийн өмхий үнэртэй хүмүүс
Хариулах66.181.186.138
орос авсан зүйлээ буцааж өгөөч дээ дэлгэж харуулан мөнгө олоод байхдаа яахав дээ болимоор юмаа
Хариулах59.153.114.108
Ичдэггүй новшнууд. Бултуулаад байгаа юм уу хаашаа юм бэ.