С.Шижирбат: Тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх намайг гүтгэлээ гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ

С.Гандэлгэр
2024/05/01

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх Давж заалдах комиссын хуралдаан болж, Улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон болохыг зарласан юм. Уг асуудал дээр спортын сэтгүүлч С.Шижирбат тайлбар хийжээ. 

Тэрбээр "Спортын арбитрын шийдвэр эцэслэж гараагүй ээ. Тамирчны эрхийг зөрчсөн, допингийн шинжилгээний стандартын өчнөөн алдаанууд гарчихсаныг хүлээн зөвшөөрч, Бадарчын эдлэх ёстой эрхийг Спортын арбитр дахиж өгч дахиад хэлэлцхээр боллоо.

Бадарчын хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна. М.Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх намайг гүтгэлээ гээд цагдаад өг л дөө.

"800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ. Ховдын нэг бөх Бадарчыг өгчихөөч гэхээр нь үгүй ээ, яс үзнэ ээ гэж хэлэхэд нь "бид нар юм юмаараа бяртай байгаа ш үүдээ" гэж хэлсэн байгаа юм. Үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг юм? Чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ.

Одоо бүр допингоор дарамталдаг боллоо шүү дээ. "М.Бадарчийг хэвтүүлчихье гэсэн 800 саяасаа Монадад өгөөд Бадарчаас допинг илрүүлсэн байж болох" өнцгөө л Бадарч хэлсэн.Найрааны мөнгөнүүд хаанаас гардаг юм, нутгийн зөвлөлүүд шүү дээ. Найраа, допинг хавтгайрлаа пүү паа гэдэг ард түмэн нэг бөх нь найраа хэлэхээр буллидаж болохгүй ээ.

Бусад спортууд Match fixing найрааг гэмт хэрэг гэж үздэг болсон, таслан зогсоож хатуу шийтгэлүүд оноож цэгцэлсэн. Манай үндэсний бөх шиг найраа хавтгайрсан өөр төрөл байхгүй. Ард түмнээ доромжлоод сурчихсан, ард түмэн нь доромжлуулаад сурчихсан.

Монада гэж мэргэжлийн бус хүмүүс ажилдаг газар олон жил Монголын спортыг самарч бузарлаж ирлээ. Шинжилгээ авахдаа өчнөөн стандартын алдаанууд гаргачихсан, Бадарчын оронд өөр бөх байсан ч шүүхдэлцэх нь ойлгомжтой байсан.

Стандартын алдаанууд гаргахгүй бол допинг илэрсэн бөх шүүхдэлцэж чадахгүй шүү дээ. Бөөндөө явсан шинжилгээний хариу бөөндөө мэйлээр ирэх ёстой байтал цуварсан, Бадарчынх хаа байсан 8 сарын 21-нд ирсэн буюу Вадагийн дүрэмд цаад талын хугацаа 20 хоногийн дотор ирэх ёстой гэсэн хугацаанаас аль хэдийн хэтрээд дүрэм зөрччихсөн!!!

Шинжилгээний савнуудын тээвэрлэлтийн горим алдагдчихсан! 07 сарын 13-17-ны хооронд DHL-д тусгай хөргүүртэй зориулалтын газар байсан эсэх нь тодорхойгүй, нэмэлтээр хамгаалах ёстой газрууд нь хамгаалсан эсэх нь тодорхойгүй, шилэн дээр нь кодыг нь цаасаар наасан байсан, тэр цаасыг хангалттай хуулаад авчихаар байна лээ!

Шээсний сав нь Олон Улсын стандартын сав байсан эсэх, ВАДА-ийн дүрмээрээ тэмцээн наадам эхлэхээс өмнө МОНАДА шалгаж, албажуулж баталгаажуулаагүй!

Дүрэмд, сургалтанд сууж сертификат авсан хүмүүс хөндлөнгийн хянагчаар шинжилгээний өрөөнд орох ёстой байтал сертификатгүй баахан хүмүүс орсон!

Дүрэмд, шинжилгээний өрөөнд камергүй байх ёстой заалттай байхад камертай байсан!

Нэр задлах болоогүй байхад Өнөрцэцэг хаанаас нууц задруулж сошиал булли хийсэн? Шинжилгээний хариу ирэх хугацаанаасаа хангалттай хэтрээд 08 сарын 21-нд ирсэн, хэрэв 21-нд ирсэн хариу допинггүй гэж ирсэн бол яах байсан? Шээсний шинжилгээ яагаад хэтэрхий удав?

ВАДА-д ийм алдаануудыг маш ноцтой алдаанууд гэж үздэг! Дэлхийн бусад орны тамирчдаас нэгээс нь допинг илэрлээ гэхэд стандартын өчнөөн алдаануудтай байвал Олон Улсын Спортын Арбитрын шүүхэд хандаад л хангалттай ялна. Гэхдээ ВАДА буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг МОНАДА шиг алдаанууд гаргадаггүй юм л даа!

Телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт орж чадахгүй МОНАДА-ийн гаруудтай тулах боломж гархаар нь би МОНАДА-ийн ирсэн гаруудтай нь ном хаялцъя гэж хуралд суусан. ВАДА код дүрмээ мэдэхгүй, асуултуудад зөв хариулж чадахгүй дээд байгууллага ВАДА-гаа үгүйсгэсэн юмнууд ярьсаар байлаа!

Хоёр өдрийн хурал, ажлаа мэддэггүй МОНАДА-д давхар сургалт орлоо доо! Надад ярих боломж тун бага байлаа. Хурлын дэгээрээ хүлээцтэй хандлаа. Намайг зориуд өдөж, хурлаас хөөлгөх гэж удаа дараалан оролдлоо доо." гэлээ. 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.97
    2024/05/07

    Шижирээ минь нэгэнт гар сэтгэлээ зориулсан юм чинь тултал яв.Ганц Бадарчид ч биш цаашдаа олон сайхан залуус цаад шуналын бузруудаас болж олон сайхан залуус хохирох замыг хаа. Өөр олигтой тэмцэх хүн байхгүй Санжаа аварга овоо ярьдаг байсан тэгээд бөхийн холбоо хавчаад бөхөөс хөндийрүүлсэн Оюунболдыг бол насаар чадсан ийм юмыг бузар гэхгүй бол өөр юуг БУЗАР гэхэв

    Хариулах
  • 202.126.90.199
    2024/05/02

    Энэ одоо алиа салбадай юм юманд орооцолдож явах юм өөрт нь ашигтай болохоор л тэгдэг байх даа сэтгүүлч нэр зүүсэн ийм холбоо нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.185.127
    2024/05/02

    Шижирээ өөрөө допингтой бөхийг дэмжиж. байгаа юм бишүү. Допинг шинжилгээгээр илэрсэн байхад заавал нэг буруутан олох гэдэг гэнэн бодлоосоо салж хагацаарай ичихгүй би гэмтлээ эдгээх гэж мэдэхгүй хэрэглэсэн гэж уучлалт гуйвал Шижирээ чи онигоонд орно шүү

    Хариулах
  • 66.181.189.66
    2024/05/02

    Мэдээд байгаа юм бол Шижирээ эмээ та тэр АТГ-т нь мэдээллээ албан ёсоор өгөөд шалгуулаач.Хэнд зааж, хэнийг хатгаад байгаа юм бэ. Наад Архангайнхан чинь өлөн Өсөхбаяр аврагаасаа эхлээд допинг хэрэглэдэг уламжлалтай биз дээ.

    Хариулах
  • 59.153.115.48
    2024/05/02

    Басу аварга шиг баавартай байлдаа хариуцлагаа хүлээж сур, Өөрөө ойчсон хүүхэд уйлах муухай илэрсэн л бол илэрсэн

    Хариулах
  • 122.201.31.31
    2024/05/01

    Шижираагийн зөв үнэнг хэлсэн

    Хариулах
  • 45.117.32.5
    2024/05/01

    800 сая ч юу юм бэ?

    Хариулах
  • 202.126.88.198
    2024/05/01

    Битгий шаа хөлсний бичээч минь

    Хариулах
  • 202.55.188.43
    2024/05/01

    Одоо үүнийг хууль хяналт дахин шалгаж хариу өгнө гэж бодож байна.мөнгөний төлөө унасан бөхчүүдийн цолыг хураа .их юм гарах байна шүү одоо л бадарч хууль хандах хэрэгтэй наадах гурвалжин холбоог таслах хэрэгтэй юун наадам бэ юун .ард түмний цэнгэлийн манлай бэ

    Хариулах
  • 202.9.40.101
    2024/05/01

    АТГ ажлаа хийгээчээ

    Хариулах
  • 66.181.183.46
    2024/05/01

    Бүгдийг буудан хороо, мөнгөний хулгайчид.

    Хариулах