ЦЕГ-аас өмгөөлөгч Б агсны хэргийн талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийг сийрүүлбэл,
-Талийгаачийг энэ сарын 21-нээс хойш сураггүй байгаа талаарх мэдээллийг энэ сарын 25-ны 00.57 цагт төрсөн дүү Н нь анх Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
-Дуудлага мэдээлэл хүлээн авсан даруйд эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид маргааш нь буюу 26-ны өдөр Богдхан амралтын газрын зогсоолд машиндаа амь насаа алдсан байдалтай байхыг олжээ.
-Талийгаач буудуулсан байдалтай нас барсан байсан бөгөөд хэргийн газарт өөрийнх нь эзэмшлийн буу байхыг олсон. Хичнээн ширхэг сумтай байсан, талийгаач хаанаа буудуулсан байсан, энэ нь нас барсан шалтгаан болсон эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Хэргийн газрын үзлэгийг Цагдаагийн байгууллагаас томилсон мэргэжлийн хүмүүс явуулсан бөгөөд энэ үйл явцыг хуулийн дагуу тасралгүй дуу, дүрсний бичлэг хийж баталгаажуулсан, ямар нэг алдаа гаргаагүй, хуулийн дагуу явагдсан.
-Талийгаачийн цогцсыг олсон даруйд шалгах ажиллагааг яаралтай эхлүүлсэн. Цогцост задлан шинжилгээ хийх нь ул мөр устахаас өмнө хийгдэх ёстой, хэргийн бодит байдлыг тогтоох зорилготой явагддаг учраас заавал ар гэрээс нь зөвшөөрөл авах хууль, эрхзүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ ажиллагааг эхлүүлж байгаа талаар өмгөөлөгчид нь мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, ямар нэгэн санал гаргаагүй учир шалгалтын ажиллагаа хуульд заасан процессын дагуу үргэлжлээд явж байгаа гэсэн мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна